“Увсад хөрөнгө оруулагчдын чуулган”-ы үеэр 77,6 тэрбум төгрөгийн 18 төсөл хэрэгжүүлж хамтран ажиллахаар боллоо
Нийтэлсэн: 2019-06-15

Чуулганы хүрээнд хөдөө аж ахуйн салбарт мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, дулаан аргаар мах боловсруулах үйлдвэр, хүнсний ногооны төсөл зэргүүдэд нийт 29,5 тэрбум төгрөг, эрчим хүчний салбарт 26,3 тэрбум, байгаль орчны салбарт 14,7 тэрбум , аялал жуулчлалын салбарт 1,6 тэрбум , эрүүл мэндийн салбарт 160,0 сая, боловсруулах салбарт 2,5 тэрбум, банк санхүүгийн салбарын бүтээн байгуулалтанд 2,0 тэрбум, нийгмийн бусад салбарт 660,0 сая төгрөгийн төслийг төр, хувийн хэвшил, иргэдийн хандиваар хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү ажлын үр дүнд Увс аймагт ажлын байр шинээр нэмэгдэж ард иргэдийн амьжиргаа дээшлэх олон талын ач холбогдолтой юм. “Увсад хөрөнгө оруулагчдын чуулганд” Увс аймгийн сум бүрээс төлөөлөл болж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилах зорилготой хувийн хэвшлийн 70 гаруй бизнес эрхлэгчид оролцов. Бизнес эрхлэгчдыг Н.Цэрэнбат сайд хүлээн авч уулзан, тулгамдаж буй асуудлуудын хүрээнд санал солилцож, мөнгөн дэмжлэг үзүүллээ.