Автомашины Парк шинэчлэлийн ажлын хүрээнд Mitsubushi l200 загварын автомашинуудыг гардуулан өглөө
Нийтэлсэн: 2019-10-18

Увс аймгийн БОАЖГ, УЦУОША, Хан Хөхийн нурууны утхгазарт автомашины парк шинэчлэлийн ажлын хүрээнд mitsubushi l200 загварын автомашинуудыг гардуулан өглөө. УИХын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат БОАЖЯ-ны харьяа газруудын автомашиныг шинэчлэх ажлын хүрээнд 21 аймгаас хүрэлцэн ирсэн.

ЦУОШТ-ийн хамт олон, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн хамт олон, Тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт шинэ автомашиныг нь гардуулсан юм. Увс аймгийн Ус, Цаг уур, Орчны шинжилгээний төвийнхөн 12 жилийн дараа шинэ автомашины түлхүүрээ гардан авлаа.