НҮБ-ын байгаль орчны IV ассамблейд Монгол улс амжилттай оролцлоо
Нийтэлсэн: 2019-04-15

Бүгд найрамдах Кени улсын Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны IV ассамблейд Монгол Улсын Засгийн газрыг  төлөөлөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцлоо. НҮБ-ын гишүүн орнуудын байгаль орчны асуудал хариуцсан сайд нар чуулж, салбарт нь тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам хайж, байр сууриа илэрхийлэн, хамтын хүчээр хэрэгжүүлэх олон асуудлуудыг нэгтгэдэг нь угчуулганы онцлог юм.Энэ удаагийн ассамблейг                     Тогтвортой үйлдвэрлэл хэрэглээг хөхиүлэн дэмжих замаар байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх инновацийн шийдлүүдийг дэмжих гэсэн зорилтын хүрээнд зохион байгуулав. Монгол Улсын Засгийн газраас “Тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх нь” шийдвэрийн төслийг амжилттай хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд улс орнуудаас асуудалд системтэй, цогц хэлбэрээр хандсан гэсэн үнэлгээг авлаа.

Монголын БОАЖ-ын сайдын санаачилсан “Ногоон паспорт” аяныг өндрөөр үнэлж, Монгол хүүхдүүд дэлхий нийтэд байгальд ээлтэй ирээдүйн жишиг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Ассамблейн арга хэмжээнд оролцох үеэрээ Тогтовортойхотуудыг бэхжүүлэх нь дээд хэмжээний арга хэмжээ, Олон улсын бэлчээрийн жилтэй болох санаачилгыг дэмжих сайд нарын өглөөний цай уулзалт, Циркуляр эдийн засагт цахилгаан бараа болон цахим хаягдлын менежментийг хэрхэн сайжруулах дээд хэмжээний арга хэмжээ, Франц Улсын санаачилгаар зохион байгуулсан Нэг дэлхий дээд хэмжээныуулзалтад тус тус оролцон Монгол Улсын байр суурийг илэрхийлэв.