УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Н.Цэрэнбат
Нийтэлсэн: 2018-11-30

           Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл дотор миний тухай асуудал байна лээ. Манай төрд олон ажил ажилласан, төрийн өндөр босго ярьдаг түшээд сошиалаар явсан албажаагүй мэдээллийг үндэслэл болгож байгааг хараад та бүгдийг маань туршлага, хууль дээдлэх зарчим хаачив аа гэж асуумаар байна. Өнөөдөр өөрт нь таалагдаагүй, эсвэл өөрийнх нь эрх ашгийг хөндсөн шийдвэр Монгол улсын төр захиргааны байгууллагаас гарахаар сошиал буюу нийгмийн сүлжээнд оруулж 37 оных шиг матаас болгож байна. Энэ матаас нь хууль хяналтын байгууллагаар баталгаажаагүй зүйлийг үндэслэл болгохоо больё гэж уриалмаар байна.

            Миний бие хуулийн дагуу хөрөнгө оруулалтаа тайлагнасан. Албан ёсоор хэлмээр байна. Тэдгээр компаниуд надтай хамаагүй гэдгийг хэлмээр байна. Одоо бид шантаачлаж биш шийдэл гаргаж явмаар байна. Шинээр сонгогдсон 44 гишүүнийг муухай харагдуулах гэсэн зүйлс явсан. Үнэхээр алийн болгон ингэж явах юм бэ. Бид 20 гаруй жил 1,8 жил тутмын засгийн газартай явахдаа бид бие биенээ ялласан. Одоо бид шийдлийг хайж урагшилъя