Уих-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын 8 дахь ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа
Нийтэлсэн: 2019-08-25

Сайд Н.Цэрэнбат Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан ноён Бан Ги Мүний дурдсанчлан байгаль, орчныг хамгаалах асуудал нь салбар дундын зохицуулалтаас гадна олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн шийдвэрлэх шаардлагатай гэсэнтэй санал нэгтэй байгаагаа онцлов. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэлээс үүдэлтэйгээр дотоодын шилжилт хөдөлгөөн нэмэгдэн, хүн ардын амьжиргаа төдийгүй эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад нөлөөлөөд буй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй олон шатны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн санал солилцов.

Түүнчлэн уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар хэрэгжиж буй хүүхэд залуучуудад байгаль орчныг хамгаалах, зохистой хэрэглээг дэмжих зорилготой “Ногоон паспорт” аяны явцын талаар ярилцаад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэхүү санаачлагад нэгдэн ажиллахыг хүссэн бөгөөд ноён Бан Ги Мүн төслийг сайшаан ирээдүй болсон хүүхэд залуучуудыг уриалах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.