Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа
Нийтэлсэн: 2019-09-23

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна.

Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь бүрэн зогсоолоо. Н.Цэрэнбат сайдаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй ААН-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллан холбогдох үүрэг чиглэлийг өгч байна.