Уул уурхайн 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцаллаа
Нийтэлсэн: 2019-04-14

Засгийн газар өнөөдөр /2019.08.21/ хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалт авах, хилийн зааг хязгаарлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

– Зарим газрын улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Ногоон нуур сумын зарим хэсэг, Баян-Өлгий аймгийн Ачит нуурын зарим хэсгийг байгалийн цогцолбор газраар өртгөсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сум хумын тал, Хэнтий аймгийн Батширээт, Бидэр сумын нутаг гутайн даваа, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших байгалийн нөөц газрын ангиллаар, Хэнтий аймгийн Биндэр Хурх орчим, тус тус байгалийн цогцолбор болон дурсгалт газраар өргөтгөн авсан.

Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа байгаль экологийг сүйтгэсэн уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Н.Цэрэнбат сайдын 2018 оны хоёрдугаар сарын 2-ны тушаалаар 202 тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжид уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа хууль зөрчихгүй, байгаль орчныг нөхөн сэргээхэд хамтран ажиллах санал хүргүүлжээ.

Хуулиа биелүүлэхгүй бол хуулийн хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэж байжээ. Ийнхүү хамтран ажиллах, шалгалтын хүрээнд үүргээ биелүүлээгүй учраас 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна.