130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна
Нийтэлсэн: 2019-04-13

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн
бэлтгэл ажлын явц ямар байгаатай газар дээр нь очиж танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600.000 тн түлш шаардлагатай. Одоогоор 130.000 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд
худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын цэг байх юм. Өөрөөр хэлбэл 400 өрхийн дунд борлуулалтын 1 цэг байхаар тооцож боруулалтын цэгүүд эхнээсээ иргэдэд үйлчилж байна. БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан түлшний үйлдвэрлэл ажлын явцтай танилах үеэрээ боруулалтын цэг, агуулах байгуулах ажлыг яаравчилж, түлшний хадгалалт, нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэл хотод түүхий нүүрс нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хяналтыг сайжруулах, иргэдэд гэр байшингаа дулаалах талаар мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.