МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
• Дунд сургуулийн багш, сурагчийн ширээ сандал, тавилга шинэчлэх 42.4 сая төгрөгийн санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт суулгасан.
• Дунд сургуулийн хамт олонд Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд * 1-5 дугаар ангид 4.9 сая төгрөгийн STEM сургалтын хэрэглэгдэхүүн авах эрх * “Тоглоомын аргаар сурагчдын математик сэтгэхүйг хөгжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх 7.3 сая төгрөгийн батламж олгосон.
• Соёлын төвд 1 сая төгрөгийн ном авах эрхийн батламж олгосон.
• Тойргийн ЕБС-ийн ахлах ангийнхны дунд 2016 оноос хойш санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ Эрин Боловсрол” төсөл 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус сум уг төслийн хүрээнд зохион байгуулагдсан дараах ажлуудад хамрагдсан.
* Шинэ Эрин-Миний амжилт аян /9-12 анги/ * Шинэ Эрин-Оюунлаг ирээдүй уралдаан/9-12 анги/ Шинэ Эрин-Миний амжилт аян /9-12 анги/ * Шинэ Эриний багачууд гар зургийн уралдаан/1-5 анги/ * Шинэ Эриний багш нар сургалт/Ахлах ангийн багш нар, сургалтын менежер/ * “Хамтдаа хөгжье” сургалт /Орон нутгийн удирдлагууд: Сумдын Засаг дарга, ИТХ, багийн ИНХ, ЗД-ын орлогч дарга нар, 2017.08.21/ * Жавзандамба хутагт төвийн багш, Гандантэгчинлэн хийдийн Буддын гүн ухааны багш, гавж Д.Нямсамбууг урьж иргэдэд зориулан “Ёс суртахуун, хөгжлийн гарц” лекц /2017.09.20/