Ховд сум /Иргэдтэй уулзалт/
Нийтэлсэн: 2018-04-10

• Засаг даргын тамгын газрын машиныг шинэчлэхээр 40 сая төгрөгийг 2018 оны улсын төсөвт суулгасан.

• Ахлах сургуулийн барилгын 300.6 сая төгрөгийн их засварын ажлыг 2018 оны улсын төсөвт суулгасан.

• Ахлах сургуулийн багш, сурагчийн ширээ сандал, тавилга шинэчлэх 42.4 сая төгрөгийн санхүүжилтийг 2018 оны улсын төсөвт суулгасан.

• Ахлах сургуулийн хамт олонд Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд * Шалгарсан “Эрдмийн хөтөч” төслийг хэрэгжүүлэх 3000 ам долларын батламж * STEM сургалтын хэрэглэгдэхүүний 5.6 сая төгрөгийн батламж олгосон.

• Соёлын төвд 1 сая төгрөгийн ном худалдан авах эрхийн батламж олгосон.

• Тойргийн ЕБС-ийн ахлах ангийнхны дунд 2016 оноос хойш санаачлан хэрэгжүүлж буй “Шинэ Эрин Боловсрол” төсөл 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус сум уг төслийн хүрээнд зохион байгуулагдсан дараах ажлуудад хамрагдсан.

• Австралийн ЗГ, Эмэгтэйчүүдийн манлайлал сантай хамтран 2017 оны 4-р сарын 15-наас эхлэн хэрэгжүүлж буй “Эрдмийн богц” төсөл * Шинэ Эрин-Миний амжилт аян / 9-12 анги/ * Шинэ Эрин-Оюунлаг Ирээдүй уралдаан/9-12 анги/ * Шинэ Эриний Багачууд гар зургийн уралдаан/1-5 анги/ * Шинэ Эриний Багш нар сургалт /Ахлах ангийн багш нар, сургалтын менежер/ * “Хамтдаа хөгжье” сургалт, 2017.08.21/Орон нутгийн удирдлагууд: Сумдын Засаг дарга, ИТХ, багийн ИНХ, ЗД-ын орлогч дарга нар/