Н.Цэрэнбат: Нэг дугуй авах гэж найман дугуйны хүсэлт өгдөг цаг ард хоцорсон
Нийтэлсэн: 2012-12-21

… “Монгол Улс нийтээрээ яаж хожих вэ гэдэг нь чухал. Энэ удаа хэн нэ¬¬гэн сайдыг таньдаг нь төсөвт той¬рог¬тоо мөнгө хуваарилуулах биш бо¬дитой бодлогоо тодорхойлъё л доо. Нэг дугуй авах гэж найман дугуй¬ны хүсэлт өгдөг цаг ард хоцор¬сон. Бид дэлхий нийтээр шинэ үед амьдарч байна. Үр ашиггүй зүйлийн төлөө хөөцөлддөг байдал өнгөрсөн. Эндээс салъя гэж байгаа юм. Дээрээс нь Монголын шинэ үе хааш явж байна вэ. Үүний төлөө бид явах ёстой. Би Увс аймгаас сонгогдсон. Тойрогтоо ажиллах үүрэгтэй ч Монгол маань урагшаа яваасай, үүнийг дагаад Увс аймаг маань урагшилна гэж бодож байна. Түүнээс миний тойрог илүү гоё болоод Улаанбаатар маань утаатайгаа байгаасай гэж би хэзээ ч бодохгүй. Энэ бол Монголын шинэ үеийн бүх залуусын хүсэж буй нийгэм. Монгол нийтээрээ жигд хөгжих ёстой. Хэн нэгэн эрх мэдэлтний аймаг илүү хөгждөг байж болохгүй. Цаашлаад хэн нэгэн дураараа ямар нэг зүйл санаачилж улсаа хорлодог байж болохгүй. Ингэж байж бид урагшаа явна. Үүний тулд л парламент байдаг байх.”…