Н.Цэрэнбат: Бизнес хийж үзээгүй улс төрчид тэднээс их мөнгө оффшорт байршуулсан бол хулгай шүү дээ
Нийтэлсэн: 2016-12-21

…“Монголчуудын сүүлийн 26 жилийн ардчиллын ололтоор манай орны эдийн засгийн 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн нуруундаа тээж яваа. Гэтэл хувийн хэвшлийнхний мажийтлаа зүтгэж олсон баялгаар их мөнгийг улс төрчид оффшор бүст байршуулж байгаа бол төрөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан мөнгө болж таарна. Төрийн албан хаагчдын эхнэр хүүхэд, хамаатан садан нь данстай байж болно гэдэг зүйлийг ярьж байна. Данстай байж болно оо. Гэхдээ хууль зөрчихгүй байх ёстой. Гэр бүл, хамаатан саднаараа хууль зөрчин хулгай хийсэн бол хариуцлагаа үүрэх ёстой юм. Учир нь би хувийн хэвшилд олон жил ажилласан. Өнөөдөр тэрний оффшор данснаас тэдэн сая ам.доллар илэрлээ гэж байна. Үнэнийг хэлэхэд тийм хэмжээний мөнгөтэй бизнес эрхлэгч ч бараг Монголд байхгүй шүү. Бид энэ баялаг, татварыг бий болгох гэж олон жил хөдөлмөрлөдөг. Улсынхаа дотоод эдийн засгийн 80 хувийг дангаар нь та бид бүрдүүлж байгаа гэдгийг санах ёстой. Төрийн албан хаагчид үүнээс илүү мөнгөтэй байгаа бол бизнесээ ил болгох шаардлагатай”…