Шинэ үеэ бэлтгэх “ШИНЭ ЭРИН БОЛОВСРОЛ”
Нийтэлсэн: 2017-04-09

Эцэг эхчүүд үр дүнтэй гэдэг талаас нь хүлээж авч буйд төслийн багийнхан урамшиж буйгаа илэрхийллээ. Үүнд тэдний хүүхдийн сурлагад багагүй ахиц харагдаж, урамшиж байгаа гэсэн. Түүнчлэн сурагчид “Шинэ эрин” гэдэг нэрийг бүрэн ойлгож, ирээдүйд хэн болохоо мэдсэн юм.

“Шинэ эрин” төслийн хүрээнд Жавзандамба хутагт төвийн багш гавж Д.Нямсамбууг урьж тойргийн Завхан, Малчин, Наранбулаг сумдын иргэд, аймгийн төвийн иргэд, Улаангом коллежийн оюутан залууст “Ёс суртахуун хөгжлийн гарц” сэдвээр нээлттэй ярилцлагыг 2017 оны есдүгээр сарын 19-23-нд зохион байгуулав.

Н.Цэрэнбат гишүүн нутгийн хүүхдүүд, оюутан залуусын мэдлэг боловсролд түлхүү анхаарч буйд иргэд талархаж байгаагаа түүний иргэдтэй хийсэн уулзалтуудын үеэр илэрхийлж байсныг энд тэмдэглэе. Эдгээр ажлын нэг “Эрдмийн богц” төслийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ нь малчдын хүүхдүүдэд нэгдүгээр ангид орох бэлтгэлийг хийлгэх зорилготой юм. Тодруулбал, таван төлөөр нэрийдсэн таван төрлийн оюуны, сэтгэхүй хөгжүүлэх тоглоомыг малчдын хүүхдүүд хоорондоо дамжуулан тоглож байна. Уг төслийг Увс аймгийн уугуул Австрали улсад их, дээд сургууль төгсөгч оюутнууд Н.Цэрэнбат гишүүнтэй хамтран аймгийнхаа Өмнөговь, Ховд сумдад хэрэгжүүлээд байгаа аж.

3-р байр Тариалан сумын ахлах сургуулийн 10б анги

3-р байр Ховд сумын ахлах сургуулийн 11б анги

5-р байр Улаангом сумын Увс-Эрдэм ахлах сургуулийн 11а анги

7-р байр Малчин сумын ахлах сургуулийн 9б анги

8-р байр Завхан сумын ахлах сургуулийн 9а анги

6-р байр Наранбулаг сумын ахлах сургуулийн 10а анги (1