МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Бидний хойч үе өнөө цагт дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхахын тулд шинэ эринд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай байх ёстой. Харамсалтай нь хөдөө орон нутагт гэлтгүй суурин газруудын ерөнхий боловсролын сургуулиудын одоогийн сургалтаар ийм түвшинд хүрч чадахгүй. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат овжин ажиж өөрийн сонгогдсон Увс аймгийн 32 дугаар тойрогт “Шинэ эрин боловсрол” хэмээх төслийг санаачлан хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж явна. Уг төсөл нь монгол орныхоо ирээдүйн хөгжил дэвшлийн түүчээ болох эрхэм сурагч, багачуудынхаа бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах чадварыг х ө г ж ү ү л э н төлөвшүүлж, улмаар сурлагын амжилтыг ахиулах, багш нарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Төсөл хэрэгжсэнээр тус тойргийн сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтаа чамгүй ажилттай өгөөд байгаа аж.
Төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Шинэ эрин-Миний амжилт” аян, бага ангийн сурагчдын гар зургийн уралдаанд амжилттай оролцсон сурагч багачууд, тэдний багш сурган хүмүүжүүлэгчид, сургууль, хамт олонд талархал илэрхийлэн зургийн цомог бүхий номыг шинэ оны босгон дээр хэвлүүлжээ. Мөн ондоо уг төслийн хүрээнд IX-XII ангийн сурагчдад зориулсан Монгол хэл, математик, физик, хими, англи хэл, орос хэлний гүнзгийрүүлсэн түвшний бодлого, даалгаврын эмхэтгэлийг гаргав. Уг төсөл нь “Шинэ эрин миний амжилт” болон “Шинэ эрин оюунлаг ирээдүй” буюу сайн сурлагатай хүүхдүүдээ дэмжих гэсэн хоёр шаттай.
Төслийн удирдагч, зөвлөх М.Жаргалсайхан болон “Шинэ эрин боловсрол” төслийн багийнхан энэхүү бодлого даалгавруудыг багш болон найз нөхөдтэйгээ хамтран хийж гүйцэтгэснээр сурлагын амжилтаа ахиулан, “Шинэ эринОюунлаг ирээдүй” уралдаан, аймаг, улсын олимпиад болон Элсэлтийн ерөнхий шалгалтад өндөр оноо авч, сонирхсон мэргэжлийнхээ дагуу хүссэн их, дээд сургуульдаа элсэн суралцах боломж бүрдэнэ.
Ингэснээр та бүхэн Монгол орныхоо хөгжил дэвшлийн түүчээ нь болно” гэж үзэж байна. Уг номыг тус бүрийг нь 500 ширхэг хэвлүүлж тойргийн сурагчдад хүргүүлээд байгаа юм.
М.Жаргалсайхан: Энэ жил үйл ажиллагаагаа ахлах ангийн хүүхдүүдэд чиглүүлж байна. Хожим нутгийн сэхээтэн хүүхдүүдийг бэлтгэх чиглэлд явж байгаа. Багш, хүүхдүүд нь зорилгоо бүрэн ухамсарласан байна. Энэ жилийн анхны уралдаан хоёрдугаар сард болох тул сурагч, багш нар уралдаандаа шамдан бэлтгэж байна. Учир нь 85-аас дээш үнэлгээ авсан хүүхдийн тоогоор багшийг нь урамшуулдаг хэмээн ярилаа.
Мөн түүний үзэж буйгаар бүс нутгийн дунд сургуулиудын сургалт шинжлэх ухааны хэллэгээр бол танин мэдэхүйн доод түвшинд явж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дундаж хүүхдийн түвшинд сургалт явагддаг байна. Учир нь сурагчид ЭЕШ-аас дундаж үнэлгээ авч байжээ. Харин энэ төслийн хүрээнд танин мэдэхүйн дээд түвшин, эзэмшсэн мэдлэгтээ тулгуурлаад ахисан түвшний мэдлэг олгож өндөр оноо авдаг болгох зорилгоор сургалтыг явуулж байна.
2-р байр Хяргас сумын ахлах сургуулийн 10а анги