“Сайхан монгол ээж” 1000 арга хэмжээнд Увс аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос төлөөллүүд оролцов
Нийтэлсэн: 2019-03-08

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөт зориулсан “Сайхан монгол ээж” 1000 арга хэмжээ Төрийн ордонд боллоо. УИХ, Засгийн газрын эмэгтэй гишүүдийн санаачилгаар, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй  “Сайхан монгол ээж” 1000 арга хэмжээнд Увс аймгийн эмэгтэйчүүдийн холбооны 22 гишүүн, эхчүүд хүрэлцэн ирсэн. Тэднийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хүлээн авч уулзан, баяр хүргэж, дурсгалын зураг татуулав.