Хяргас сумын Бугат багийн МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН.
Нийтэлсэн: 2019-01-29

 

 

 

 

 

 

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Шагдарын Нямдорж нь 1989-1990 онд Баруунтурууны САА, Хяргас нуур нэгдэл, газар тариалангийн салбарт механикжуулагчаар ажиллаж хөдөө аж ахуйн салбараас хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Ш.Нямдорж нь өөрийн аж ахуйгаас сүүлийн 3 жилд дунджаар 1200-1500 кг хонины ноос, 6090 кг тэмээний ноос, 100-130 кг ямааны ноолуур, 350- 570 ширхэг арьс шир, 9-14 тн мах бэлтгэн зах зээлд борлуулан 5000-6800 литр сүүн бүтээгдхүүн, 600-820 кг цагаан идээ үйлдвэрлэн зах зээлд борлуулан 64-120 сая төгрөгийн борлуулалт хийж жилд дундажаар 130-160 мянган төгрөгийн татвар төлж сүүлийн 3 жилд 4,5-8,5 сая төгрөгийг сум орон нутаг, нийгмийн хөгжилд зориулан хөрөнгө оруулалт хийж ирсэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч малчин юм.