Малчин сумын баян-эрдэнэ багийн “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН”.
Нийтэлсэн: 2019-01-29

 

 

 

 

 

Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгож, буянт мал сүргийнхээ чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлж, улс нийгэмдээ оруулж байгаа хөдөлмөрийг нь үнэлж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран зохион байгуулдаг “АЛТАН ХУРГАНЫ ЭЗЭН” шагналын эзэн болсон Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн малчин Батаагийн Буяндэлгэрт цагаан сарын босгон дээр өргөмжлөл, хурганы дүрс бүхий алтадсан цом, энгэрийн тэмдэгийг УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат гэрт нь очиж гаруулан өглөө.