Малчин сумаас 37 дахь Монгол Улсын Аварга малчин
Нийтэлсэн: 2019-01-27

Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн малчин Гоолья овогтой Ганхуяг 1991 оноос өдийг хүртэлмал маллаж байгаа. Г.Ганхуяг нь 2010 оноос өрх толгойлсон, амьжиргааны түвшин доогуур орлоготой эмэгтэй Н.Цэцгээг өөрийн туслах малчнаар авч ажиллуулан одоогийн байдлаар 203 толгой малтай болгож шинээр 4 ажлын байр нэмэгдүүлсэн. Нийт 626 тоо толгой малаар залуу малчдыг малжуулж, 2013 онд «Аймгийн алдарт уяач» цол тэмдэг, нийгмийн сайн сайхны төлөө «Нигүүсэл» мөнгөн медаль, мал сүргийнхээ ашиг шимийг дээшлүүлж малыг чанаржуулахад илүү анхаарсны үнэлэмж «Аймгийн сайн малчин» гэсэн нэр хүндтэй шагналуудын эзэн болж байжээ.

 

 

 

 

 

 

17-р жарны Урвуулагч хэмээх Шороон гахай жилийн босгон дээр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОАЖын сайд Намсрайн Цэрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу нар «МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН»-ы хүндэт өргөмжлөл, 5 хошуу малын дүрс бүхий мөнгөлсөн цом, энгэрийн тэмдэг, өргөө цагаан гэрийг гардуулан баяр хүргэлээ. Г.Ганхуяг нь Малчин сумаас төрсөн 37 дахь МУ-ын аварга цолтон бөгөөд 3 үеэр аварга малчин болж буй ховорхон тохиолдох малч удмын хүн юм.