Ховд сумаас 10 жилийн дараа «Монгол Улсын Аварга малчин» төрлөө
Нийтэлсэн: 2019-01-26

ХОВД СУМААС 10 ЖИЛИЙН ДАРАА «МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН» ТӨРЛӨӨ.

 

Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн Гантулга нь улс нийгэмд 31 жил мал маллах хугацаандаа олон амжилт гарган аймаг сумын болзолт уралдааныг 101-113 % давуулан биелүүлж 2016-оноос 316 хээлтэгч малаас 305 төл буюу 96.5%, 2017- онд 391 хээлтэгч малаас 369 төл буюу 94.3%, 2018- онд 437 хээлтэгч малаас 437 толгой буюу 100 % төлөө бойжуулсан байна

 

 

Нийт сүрэгт эзлэх хээлтэгч малын хувийн жин 2018 онд бод 40.4%, бог- 55.2 %-д хүрсэн үзүүлэлтээр Монгол “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-д нэр дэвшүүлэн тодорхойлсон нь ийнхүү биелэлээ олж УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Намсрайн Цэрэнбат 17-р жарны Урвуулагч хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн босгон дээр өргөмжлөл, энгэрийн тэмдэг, 5 хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, улаан халзтай өргөө цагаан гэрийг гардуулан өглөө