Увс аймгийн нэгдсэн эмнэлэгийн шинэ төвийн нээлтэд оролцлоо.
Нийтэлсэн: 2019-04-06

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй цусны аюулгүй байдал, эмнэлгийн халдварын сэргийлэлт, хяналт, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор «Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5» төслийн хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийтдээ 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

Үүнд:

– Төвлөрсөн ариутгалын тасгийг засварлаж 13 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмж

 

– Нян судлалын лабораторийг засварлаж 21 төрлийн 26 ширхэг тоног төхөөрөмж

– Хог хаягдлыг түр хадгалах байрыг барьж ашиглалтанд оруулан 16 төрлийн 115 ширхэг тоног төхөөрөмж Цусны салбар төвийг засварлаж 44 төрлийн 66 ширхэг тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж суурилуулан ашиглалтанд орууллаа.

Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд эмнэлгээр үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдал хангагдаж эрэлт хэрэгцээ бүрэн шийдэгдээд байна. Нэгдсэн эмнэлэгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат болон албаны хүмүүс оролцов.