Нутгийн иргэдэд чиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг Монгол Улс анх удаа нэвтрүүллээ
Нийтэлсэн: 2019-04-05

БОАЖЯ аялал жуулчлалын салбар дахь тогтвортой хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн алдарт Airbnb болон what3words 3 үгт хаягжилтын компаниудтай хамтран ажиллаж эхлэсэн.

Энэхүү шинэлэг түншлэл нь Airbnb платформ болон what3words-ийн байршил тодорхойлох технологийг нэгтгэн хаяг нь тодорхойгүй эсвэл улирлаас хамааран нүүдэллэж байдаг нүүдэлчдийг аялал, жуулчлалын салбараас орлого олох боломжийг бүрдүүлэх юм. Airbnb платформд Монгол Улсын хойд хязгаар дахь цаатан айлаас эхлэн Алтай Таван Богдод байгаа нүүдэлчин айл өрхүүд хүртэл бүртгэлтэй болно. Өөрөөр хэлбэл 3 үгт хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг 3мÕ3м дөрвөлжингүүдэд хувааж тус бүрт нь 3 үгт хаягийг оноож өгснөөрөө өндөр нарийвчлалаар байршлаа илэрхийлэх боломжтой.

Тиймээс Монгол улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулан энэ салбараас орлогожиж буй нүүдэлчин айл өрхийг нэмэлт орлого олох боломжоор хангахад энэхүү хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болсноороо давуу талтай.