Саарал усыг ашиглах эрх зүйн зохицуулалттай боллоо
Нийтэлсэн: 2019-04-05

Саарал усны систем, Цэвэрлэсэн хаягдал усыг усалгаанд ашиглах гарын авлага ISO16075, Олон улсын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/, АНУ, Израйль, Итали, Хятад зэрэг орны стандарт, арга аргачлалуудыг судлан, Монголын нөхцөлд тохируулан “Дахин ашигласан цэвэрлэсэн ус, Техникийн шаардлага” MNS 6437:2018 стандартыг боловсруулж, үндэсний зөвлөлөөр батлууллаа.

Энэхүү стандартыг баталснаар:

Үйлдвэрлэл:

Нүүрс угаах, зам талбайн тоос дарах, бетон бэлтгэх, дулааны станц, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл

Үйлчилгээ:

Машин угаах, суултуур зайлах, ариутгах татуургын засвар үйлчилгээ, туршилт

Хүрээлэн байгаа орчин:

Түймэр унтраахад цэвэрлэсэн усыг дахин ашиглах боломжтой боллоо