Түймрээс хамгаалах 800 км урт зурвас байгуулав
Нийтэлсэн: 2019-04-05

Хил дамнасан томоохон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор ОХУ-тай хиллэх улсын хилийн дагуух Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Увс зэрэг аймгуудад 10-30 метрийн өргөнтэй, 800 км урт түймрээс хамгаалах шороон зурвасыг байгуулан ажиллаж байна. Түймрийн эрсдэл өндөртэй Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Төв, Булган, Завхан зэрэг аймгийн 16 сум дундын Ойн ангид туулах чадвар сайтай фургон автомашин, түймрийн эрсдэл өндөртэй улсын тусгай хамгаалалттай газрууд болон сумдад түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах багаж хэрэгсэл олгов