Ойн түймрээс сэргийлэх менежмент нэвтрүүлнэ
Нийтэлсэн: 2019-04-05

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, их хэмжээний хохирол учрах эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын БОАЖЯ гал түймрийг унтраах чиглэлээр шинэ менежмент нэвтрүүлэх зорилгоор Өмнөд Африкийн Walking on Fire компанитай хамтарч ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 6 дугаар сард БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат холбогдох албаныхны хамт Монгол Улсын ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг Walking on fire компанийн гүйцэтгэх захирал Крис Дэ Бруно Остинд танилцуулж, төлөвлөгөө гаргах ажлыг эхлүүлээд байна. Тус компани нь нутаг орны нөхцөл байдалтай биеэр танилцсаны үндсэн дээр урьдчилан сэргийлэх сургалтууд зохион байгуулахаас гадна нэгэнт гарсан түймрийг хэрхэн унтраах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг.

Энэхүү компани нь 28 жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай бөгөөд 7500 гаруй гал сөнөөгчтэй, АНУ, Австрали, Индонези, Чили зэрэг улс болон Африк тивийн орнуудын гал түймрээс урьдчилан сэргийлэх менежментийг хийжээ.