МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 33 захиргаанд Ланд менежер программ нэвтрүүлж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбов. Ингэснээр байгаль хамгаалагчтай смарт программаар холбогдох,явсан замыг нь дэлгэцээр хянаж, аюулгүй байдлыг нь хангана. Мөн байгаль хамгаалагчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран байгаль орчны салбарын ном, товхимол, гарын авлага, судалгааны тайлан, заавар, аргачлал зэргийг дурын төхөөрөмжөөс үнэгүй PDF хэлбэрээр татаж авах боломжтой юм.