Орон нутгийн оролцоотой усны ухаалаг менежментийг эхлүүлэв
Нийтэлсэн: 2019-04-05

2018 оныг орон нутгийн оролцоотой усны ухаалаг менежментийн жил болгон зарлаж, Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллав.

Энэ хүрээнд Булган аймагт Ус, рашааны, ашиглалт, хамгаалалт, төлбөр төвлөрүүлэлтийн туршлага, өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ сэдэвт сав газрын захиргаадын нэгдсэн уулзалт, зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнөөс Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын 35 хувийг эргүүлэн усны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд буюу гол мөрөн, нуур, цөөрөм, усны эхийг хамгаалах, ус усан орчинд зарцуулахаар төсөвлөх уриалга гаргасан нь Монгол Улсад Усны салбар бэхжих, цаашлаад усаа хайрлах, хамгаалах эхний алхам болсон юм.