Сайжруулсан түлшний чанар шалгах судалгаа хийв
Нийтэлсэн: 2019-04-05

БОАЖЯ-ны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дулаалгын талаарх сургалтыг давхардсан тоогоор 3000 гаруй өрхөд хийж, мэдээлэл түгээв. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр орчны бохирдол хамгийн их хороодод үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын 20 сургуулийн сурагчдад агаар, орчны бохирдлоос өөрийгөө хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явууллаа. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал байгаа юм.