МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
БОАЖЯ-ны дэргэдэх Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа эрхэлж буй 2,860 иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийв.
Шалгалтын үр дүнд 348 албан шаардлага хүргүүлж, 42,940,000 төгрөгийн торгууль ногдуулан, 3 зуухны үйл ажиллагааг зогсоож, 64 объектын уламжлалт энгийн зуухыг сайжруулсан зуухаар солиулж, 171 объектод цахилгаан халаагууртай болгосон. Мөн ашиглалтын хугацаа хэтэрсэн 178 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг актаар зогсоолоо.