МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын 3 дугаар хуралдаан 2018 оны 07 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хуралдаанд гурван улсын аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд оролцож, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлүүд, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж, шинээр харилцаа, холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргах чиглэлүүдээр тодорхой санаачилгуудыг хэлэлцлээ.