МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн бодлого нээлттэй, тодорхой болно. Зорих газар, үзмэрүүдийн нэгдсэн мэдээллийн сан бий болно.Аялал жуулчлалын бодлогыг Зам тээвэр болон бусад салбарын бодлоготой уялдуулах боломж бүрдэнэ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг үндсэн чиглэлд төвлөрүүлснээр хөрөнгө оруулалтын тогтвортой, эрсдэлгүй байдлыг хангана. Тур оператор компаниуд багц аялал төлөвлөж, жуулчдад санал болгоход давуу тал бий болно. Төрөөс аялал жуулчлалын дагуу бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосноор аялагч, жуулчидын аЮулгүй байдал хангагдана.