Хандиваар цугласан 303 сая төгрөгийг бнхау-ын эся-нд гардууллаа
Нийтэлсэн: 2020-03-13

      Засгийн газраас анх зарласан “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяны хүрээнд цугласан 303 сая 664 мянган төгрөгийн хандивыг өнөөдөр /2020.03.13/ Гадаад харилцааны яаманд Хятадын Элчин сайд Цай Вэньруйд гардуулж өглөө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандив өргөсөн бүх иргэддээ баярласнаа илэрхийлсэн юм. “Мөнхийн хөршдөө туслах сэтгэлийн дэмжлэг”-т нийт 188 иргэн, 43 аж ахуйн нэгж хандив өргөн нэгджээ.

БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААГАА УЛАМ САЙЖРУУЛНА

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ЦАЙ ВЭНЬРУЙ:

“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” аяны мөнгийг гардуулж байгаа та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Монголын ард түмэн маш сайхан сэтгэл гаргаж, харамгүй хандив өргөсөнд баярлалаа. Монголын Засгийн газар Хятад улстай хамтын ажиллагаандаа маш их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Манай хоёр орны найрсаг харилцаа хөрш орнуудын үлгэр жишээ харилцааг харуулж байгаа. Бид цаашид бүгдээрээ нийлж, энэ өвчинтэй бүх анхаарлаа төвлөрүүлэн тэмцэх болно. Энэ бол зөвхөн Хятадын ард түмэнд тохиолдож байгаа зүйл биш дэлхий нийтэд тохиолдсон сорил юм. Монголчуудын хэлдгээр айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг. Цаашид Хятадын Засгийн газрын зүгээс энэ өвчинтэй тэмцэх олон улсын харилцаагаа улам сайжруулахын төлөө ажиллах болно. Та бүхэндээ дахин дахин баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.