“Дэлхийн ногоон элч”-ээр тодорсон сайд
Нийтэлсэн: 2019-04-04

Монгол улс өнгөрсөн 30 шахам жилийн замналаа эргээд харахад гадныхаас зээл, тусламж бишгүйдээ л авсан байдаг. Хүний өгсөн тусламжийг бодлоготойхон шиг зарцуулсан бол өнөөдөр яригдаж буй ужиг асуудлууд аль эрт шийдэгдэх боломж байсан гэдэгтэй санал нийлдэг хүмүүсийн нэг бол Н.Цэрэнбат гишүүн юм. Тиймдээ ч тэрбээр сайдын хувиар байгаль орчны салбарт өнгөрсөн хугацаанд гадны санхүүжилтээр хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг судалж үзэхэд зөвхөн захиргаа, үйл ажиллагааны зардалд нийт санхүүжилтийн 45%-ийг зарцуулсан төсөл байсныг ч ярьж байсан юм.

Хариуцлагагүй уул уурхайн балгаар өнгөрсөн олон жилүүдэд байгаль орчинд үүссэн сөрөг нөлөөлөл их. Тэгвэл Н.Цэрэнбат сайдын удирдаж буй БОАЖЯ байгаль орчныг хамгаалах чиглэлд үнэхээр шийдвэртэй алхамууд хийж буйг нийтээрээ харж буй тул тоочиж дурдах нь илүүц болов уу. Лондонд төвтэй “Дэлхийн ногоон байгууллага”-аас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан нь түүний ажилд, Монгол улсад өгсөн үнэлгээ гэж хэлж болно. Тэрбээр гишүүний хувиар тойрогтоо хүрч ажиллахаас гадна хууль тогтоогчийн хувиар ч ажилдаа хариуцлагатай нэгэн. Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад буйг нь тодотгоё. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг санаачлан, батлуулсан. Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулсан. Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж өргөн барьсан гээд хууль тогтоогчийн хувиар санаачилгатай ажиллаж буйг нь дурдах хэрэгтэй.

VIP ЭКСПЕРТ сэтгүүл

2019.12.05