Ман-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2019 онд хэрэгжиж буй танд хэрэгтэй хууль тогтоомжуудаас…
Нийтэлсэн: 2019-08-02

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ?

1990 оны Тэтгэврийн хуулиар 35-45 насандаа эхчүүд тэтгэвэрт гарсан байдаг. Энэ нь хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг тал их байсан. Иймд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн УИХ- ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлээд байна.

ЭНЭ ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭЛД ХЭЧНЭЭН ЭХЧҮҮД ХАМРАГДАХ ВЭ?

1990 оны тэтгэврийн хуулиар төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан, 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгоход 1991 онд 32,8 мянган эх хамрагдсан байна. Харин 1997 оны 2 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 18,6 мянга буюу 87,5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байна. Иймд өргөн мэдүүлээд байгаа хуулийн төслөөр бол нийт 18,6 мянган ээжийн тэтгэврийг улсын дундаж тэтгэвэрт хүргэнэ гэвэл сард 1.3 тэрбум төгрөг, жилд 15.6 тэрбум төгрөг шаардагдахаар байна.

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛӨХ ХУГАЦААГ ЯАГААД ХОЙШЛУУЛАВ?

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой байсан. Гэвч энэ хууль нь нийгмийн даатгалын сангийн зарлагыг 2019 онд 81.1 төгрөгөөр нэмэгдүүлэх үр дагавартай байна гэж Сангийн яамнаас 2019 оны төсвийг өргөн мэдүүлэхдээ тооцсон. Иймд алдагдал нь байнга нэмэгдэж байгаа тэтгэврийн даатгалын сангийн зарлага болон сангийн алдагдлыг нөхөх зорилготой улсын төсвөөс олгох татаасыг их хэмжээгээр нэмэгдүүлэхээр байгаа тул дээрх хуулиудын хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулж 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИЙГ ОЛГОХ БОЛСОН ТАЛААР?

Засгийн газраас 2019 оны зургаадугаар сарын 1-нээс эхлээд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Энэ дагуу ХНХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар зургаадугаар сард багтааж хүүхдийн мөнгийг олгох зохион байгуулалтын ажлыг хийж байна. 2018 оны 5 дугаар сард УИХ-ын шийдвэр гарч нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 мянган хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох 40 дүгээр тогтоолыг баталж 2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 209 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. 40 дүгээр тогтоолд цаашдаа хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан өрхийн хүүхдүүдэд олгох арга хэмжээ авах заалт байдаг. Энэ тогтоолын дагуу ХНХЯ, ХХҮЕГ 2018 оны 7, 8 дугаар сард орон нутгийн Хөдөлмөр халамжийн хэлтсүүдийг түшиглэж хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтэй байгаа өрхийн судалгааг нэгтгэж үзвэл ХХҮЕГ-ын өрхийн мэдээллийн санд бүртгэгдсэн 980,000 хүүхэд мөнгөн тэтгэмжийг авахаар хүсэлтээ илэрхийлсэн байна.

ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОХОД ШААРДАГДАХ ТӨСӨВ ХҮРЭЛЦЭЭТЭЙ ЮУ?

УИХ 2019 оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталж өгсөн. Энэ төсвийн хуулийн дагуу 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 912,000 хүүхдэд сар тутам хүүхдийн мөнгийг олгож ирсэн. Өнгөрсөн жилийн авсан судалгаагаар 912,000 хүүхэд дээр нэмэгдээд 70,000 гаруй хүүхэд мөнгөн тэтгэмж авах хүсэлт өгсөн байна. 2019 оны зургаадугаар сараас хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжид нэмэлт 12.3 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа. Үүнийг 2019 оны ХНХ-ын сайдын багцаас олгоно. Ямар нэгэн хууль зөрчигдөх, төсөв санхүүгийн дутагдал гарахгүй. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг төсвийнхөө хүрээнд олгож байгаа учраас нөхөж олгохгүй.
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР? Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 жил тутам шинэчлэн тогтоох хуультай. Тиймээс хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1 цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320 мянган төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1 цагт 2500 төгрөг буюу сард 420 мянга байхаар шинэчлэн тогтоолоо. Энэ нь одоогийн мөрдөж буй хэмжээг 33,3-75 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.

МАЛЧДЫН ТЭТГЭВРИЙН НАСЫГ 5 ЖИЛЭЭР НААШЛУУЛСНААР ХЭЧНЭЭН МАЛЧИН ТЭТГЭВРЭЭ ТОГТООЛГОСОН БЭ?

Малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулж эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгосон хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж 2019 оны хагас жилийн байдлаар нийт 8020 малчин шинээр тэтгэвэр тогтоолгож 11.0 орчим тэрбум төгрөгийн тэтгэвэр олгоод байна.

“ЦАЛИНТАЙ ЭЭЖ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР?

Ажилгүй, орлогогүй хүүхдээ асарч байгаа ээжүүдийн орлогын баталгааг хангах зорилгоор “Цалинтай ээж” хөтөлбөр буюу Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийг 2018 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хуулийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын байдлаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа 172.8 мянган эхчүүдэд 37,6 сая төгрөгийн тэтгэмж олгоод байна. ЭНЭ ЖИЛ НАСНЫ ХИШГИЙГ ШИНЭЭР ХЭЧНЭЭН АХМАД НАСТАН АВАХ ВЭ? 160 гаруй мянган ахмадад насны хишиг хүртээхээр тооцож энэ оны төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2019 оны хагас жилийн байдлаар 128 099 ахмад настанд 10,9 сая төгрөгийг олгожээ. Мөн өнгөрсөн жил 216,679 ээжид одонгийн мөнгө олгосон бол 2019 оны хагас жилийн байдлаар 210,214 мянган ээжүүдэд 28,5 сая төгрөгийг олгоод байна.

ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАМРАХ ХҮРЭЭ, ХҮРТЭЭМЖИЙН ТАЛААР

Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар өрх толгойлсон эцэг, эхтэй ядуу өрхийн хүүхдэд дүрэмт хувцас олгох, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхийг ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхдийг нь өдрийн үйлчилгээнд хамруулах, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд орлого багатай хамгийн ядуу өрх, иргэд хамрагддаг үйлчилгээний хүртээмжийг сайжруулж хамрах хүрээг 2 дахин нэмэгдүүлэх, тэтгэмжийн хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлж 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж байна. 2019 оны хагас жилийн байдлаар 247,408 мянган орчим өрх тэтгэмжид хамрагдаж 12 сая 698 мянган төгрөгийг олгоод байна.

ЭНЭ ОНД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ХЭР ЗЭРЭГ НЭМЭГДЭХ ВЭ?

Засгийн газраас 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280.000 төгрөг буюу /29000 төгрөгөөр/, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 243.000 мянган төгрөг буюу /27000 төгрөгөөр/,нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 155.000 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 72.000 мянган төгрөг буюу бусад бүх тэтгэврийг 27000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин Засгийн газар 2019 оны 2 дугаар сарын 1-нээс Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлсэн. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 269 мянган төгрөг болж байна. 408 мянга гаруй иргэний тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэж, дундаж тэтгэвэр 372 мянган төгрөг болсон. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр 155 байсныг 174 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг сард 76 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх үүднээс 2017 онд жилийн 15 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 2018 онд 12 хувь болгон бууруулсан. Харин 2019 оны 1 дүгээр сарын 16-наас эхлэн Төрийн банк, ХААН банктай хамтран ажиллаж тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа. Дээрх хоёр банкнаас тэтгэвэр авдаг ахмадууд тэтгэврээ барьцаалсан зээлийг 12 сар хүртэлх хугацаагаар сарын 0.83, жилийн 10 хувиар тооцон авах боломжтой болж байгаа юм. Мөн зээл авсан нөхцөлд тэтгэврээ 100 хувь зээл болон хүүгийн төлбөрт өгдөг байсныг өнгөрсөн жилээс өөрчилж тэтгэврийн 30 хувь ахмадуудын гар дээр үлдэж байх зохицуулалтыг хийсэ