Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн: 2019-11-28

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2019.11.28) хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.

Хуулийн төслийг БОХХААБХ-оор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж чуулганы хуралдаан өндөрлөв.