Ус бохирдуулсны төлбөрийн шударга механизм ажиллаж эхэлнэ
Нийтэлсэн: 2019-06-04

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар өргөн мэдүүлсэн юм. Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилт нэмэгдсэнтэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, экосистемд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа Улаанбаатар хотын хувьд үйлдвэр, аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, насжилт, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.