Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталлаа
Нийтэлсэн: 2019-05-02

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.02/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн” эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тус хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс 1 тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарч байгаа бөгөөд, төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж, орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар хуульчлан тусгажээ.