Н.Цэрэнбат: Төрийн алба цомхон байх ёстой гээд цомхтгохоос илүү зохист харьцаанд анхаараарай
Нийтэлсэн: 2019-02-01

Өнөөдөр /2019.02.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн албаны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат: “Нэр дэвшиж байгаа хүмүүст амжилт хүсье. Бид хуучирсан агуулгаар төрийн албаны талаар ярьж бие биеэ буруутгадаг. Òөрийн албан цомхон байх ёстой гэж цомхотгол явуулахаас илүү зохистой харьцаа ямар байгааг харгалзан үзэж байж төрийн алба жигд явагдана. Үүнд дүн шинжилгээ хийгээрэй. Òөрийн албан хаагч ажлаа хийхээд шаардлагатай зүйлсийг энэ жил ханган ажиллах тал дээр анхаараарай. Òөрийн албан тушаалын сонгон шалгаруулалт дээр ажилласан жил гэж тоо байдаг. Энэ бол үр бүтээлтэй мэргэжлээрээ ажиллахыг чухалчлах ёстой болохоос ажилласан жилд анхаарах зүйл биш шүү. Òөрийн албан үйл ажиллагаа явуулж байгаа барилга байшинг анхаарахгүй бол үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангахгүй байгааг анхаарч ажиллаарай.”